Нөсөө толбыг арилгах гуравхан орцтой маск

Эмэгтэй хүний гоо сайхан байдлыг илтгэх хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй цэвэрхэн, толигор арьс билээ. Харин нүүрэн дээр үүссэн нөсөө толбо нь гоо төрхийг гундаах бөгөөд охид бүсгүйчүүдийн толгойны өвчин болох бий. Тэгвэл бид та бүхэндээ зориулан нөсөө толбыг ердөө 3 өдөрт арилгах, гайхалтай аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Үүнийг та гэртээ бэлтгээд хэрэглэх боломжтой тул хөрөнгө мөнгө, цаг заваа давхар хэмнэх болно.
 
1.Хэрхэн нөсөө толбыг арилгах вэ?
Та төмс, нимбэг болон анар жимсний шүүсний тусламжтайгаар, арьсаа цэвэрхэн, толбогүй болгож чадна.
Нимбэгний шүүс нь байгалийн гаралтай цайруулагч хэмээгддэг бөгөөд төмсний шүүстэй нэгдсэнээр арьсан дээрх ямар ч толбыг богино хугацаанд арилгаж чаддаг гэдгээрээ алдартай.
2.Толбо арилгах бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэх вэ?
Орц:
Төмс – 1 ширхэг
Анар жимсний үр – 1/2 аяга
Нимбэг – 1/2 ширхэг
Мөс хөлдөөгч – 1 ширхэг
Бэлтгэх арга:
Төмсөө хальсалж, үрнэ. Үрсэн төмсөө миксер хийж, дээр нь анар жимсний үр болон 1 хоолны халбага ус нэмж эргүүлээрэй. Үүн дээрээ тал нимбэгний шүүсээ шахаж хийх бөгөөд сайтар хутгасны дараа мөс хөлдөөгч савандаа тэнцүүхэн хувааж хийх хэрэгтэй. Үүнийгээ 5-6 цаг хөлдөөгчинд хадгалж, бүрэн гүйцэт хөлдөсний дараа гаргаж хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Та нүүрээ сайтар цэвэрлэсний дараа, нөсөө толботой хэсгээ төмсний шүүстэй мөсөөр арчиж, дараа нь хүйтэн усаар угаагаарай. Өдөрт 1-2 ширхэг мөсөөр нүүрээ арчсанаар, богино хугацаанд үр дүнгээ үзүүлэх болно.  Та энэхүү бичлэгээс, төмсний шүүстэй мөсийг хэрхэн бэлтгэх аргыг сурч аваарай.

 

undesten.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …