Өндөгний цагаан шараар маск бэлтгэх арга

Ганц ширхэг өндөгөөр нүүрнийхээ арьсыг сайхан харагдуулахыг хүсэж байна уу охид бүсгүйчүүдээ. Тэгвэл та бүхэнд гэрийн нөхцөлд өндөгний шар болон цагаанаар маск бэлтгэх аргыг хэрэглэж үзэхийг зөвлөж байна.

Өндөгний шараар маск тавих арга

Өнгөө алдсан, хуурайшсан, үрчлээтэх шинжтэй болсон арьсыг та зөвхөн нэг ширхэг өндөгний шарын тусламжтай хялбархан арчилж болно.Үүний тулд эхлээд түүхий өндөгний шарыг дангаар нь сайтар хутгаж, маск бэлэн болмогц нүүр хүзүүндээ зөөлөн жигд тарааж түрхэнэ.

15 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үр дүн нь гэвэл таны арьсны өнгө сэргэнэ. Хэрэв таны нүүрэн дээр батга гарах гээд байдаг бол өндөгний шаран дээр 2-3 дусал нимбэгний шүүс хийвэл тохиромжтой.

Өндөгний цагаанаар маск тавих арга

Түүхий өндөгний цагааныг шараас нь салгаж, аяганд хийж сайтар хутгана. Бэлэн болсон маскаа нүүрэндээ жигд түрхэнэ. 15-20 минут байлгаад бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Ийм маск тавьснаар таны нүүрний арьс зөөлөрч, бага зэргийн ядаргаанаас үүсэж болох нүдний доод зовхины үрчлээс багасч, нүүрний арьс гялгар болно.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …