Манай тамирчид чөлөөт бөхийн ДАШТ-д оролцохоор Парисыг зорилоо

Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр орноосоо мордлоо. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм байна.

Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …