Будагтай үсэнд тохирсон бас үсийг нь ургахад сайн нөлөө үзүүлж, өнгийг сэргээх нэгэн хялбар жорыг хүргэж байна.
Үсний өнгө сэргээж, урт ургуулах маскны жор:
1. 5 ширхэг шахмал аспирин
2. Халуун буцалсан ус 120 мл
3. 1 цайны халбага зөгийн бал
4. 1 цайны халбага чидун жимсний тос
Хэрхэн бэлтгэх вэ:
Аспиринаа нунтаглаж, ус, зөгийн бал, тос зэргээ бүгдийг нийлүүлж холино. Түүнийгээ үснийхээ хуйх руу түрхэж 15 минутын тарш массажлаад бүлээн усаар /шампуниар / угаана.
Үүнээс гадна таны үс хагтдаг бол үсээ угаах бүртээ 2 ширхэг аспириныг нунтаглан шампунитайгаа холино. Тэрхүү холимогоо үсэндээ түрхэж 10 минутын турш массажлаад усаар зайлах юм байна. Ингэвэл үс өнгө орохоос гадна хаг багасдаг ажээ.