Эмма Стоун хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодорчээ

Forbes сэтгүүлээс  Америкийн  жүжигчин Эмма Стоунийг хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодруулжээ. Харин 2015, 2016 онуудад  Женнифер Лоуренс хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодорч байжээ. 

 Өдгөө 28 настай жүжигчин  Эмма Стоун   26 сая долларын орлого олсон бөгөөд  энэхүү орлогынхоо  ихэнх хувийг  Ла Ла Ланд киноноос олжээ.

Оскарын 89 дахь удаагийн кино наадмаас  жүжигчин Риан Гослингтой хамтран  тоглосон Ла Ла Ланд  киногоор Шилдэг эмэгтэй гол дүрийн эзнээр тодорч  Оскарын  эзэн болсон юм.

Forbes сэтгүүлээс тодруулсан хамгийн өндөр орлоготой жүжигчдийн хоёрдугаар байрт Женнифер Анистон 25,5 сая доллараар, гуравдугаар байранд  Женнифер Лоуренс 24 сая доллартайгаар  тус тус байр эзэлсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …