
Франц Улсын Парис хотноо чөлөөт, сонгомол барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ-д Японы домогт бөхчүүд зодоглохгүй гэдгийг тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч мэдэгдсэн байна. Тодруулбал, олимпийн наадмын гурван удаагийн, дэлхийн 13 удаагийн аварга С.Ёшида, олимпийн дөрвөн удаагийн, дэлхийн арван удаагийн аварга К.Ичо нар 2017 оны дэлхийн аваргыг өнжихөөр болжээ. Домогт тамирчдын оронд Япон улсын шигшээ багийн залуу тамирчид орох юм байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл