Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг АТГ-т шалгаж эхэлжээ

1234570_421754364600130_1207115719_n Г.Энхтайван даргыг удаа дараа хууль бус алдаатай шийдвэр гаргаж байсан гэдгийг тус газрын ажилчид батладаг 

Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг АТГ-т шалгаж эхэлжээ.

Тэрбээр шинэчлэлийн Засгийн газрын буянаар эл албан тушаалд заларсан нэгэн. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан мөн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс илүү үнээр бараа материал худалдан авах, хувийн компанид давуу эрх олгож чанар муутай машинуудыг байгууллагадаа шахаж хувьдаа мөнгө завшсан, байгууллагын засвар нэрийн дор ямар ч үр ашиггүй засвар хийж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, тусгай зөвшөөрөл, загварын гэрчилгээг хууль зөрчин олгосон түүнчлэн хуурамч тушаал үйлдэж хуулийн байгууллагад худал мэдээлэл өгсөн зэрэг асуудлыг АТГ шалгах болсон байна.

Бид өнгөрсөн зургаадугаар сард тус газрын ажилчдын гаргасан гомдлын дагуу түүнтэй холбоотой хэргийг олон нийтэд ил болгон мэдээлж байсан.

Тухайлбал АТГ-ын шалгаж буй үндэслэлийн нэг нь Г.Энхтайван өнгөрсөн оны гуравдугаар сард Канад улсын Стандартын зөвлөлийн найман төлөөлөгчийг Дархан-Уул аймгийн Стандартын хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулна гэж хуурамч баримт бүрдүүлэн төсвөөс 17 орчим сая төгрөг хувьдаа завшсаныг нь АТГ-аас өнгөрсөн оны наймдугаар сарын 23-ны 06/3173 тоотоор тогтоосон байдаг юм.

Түүнчлэн МХЕГ-аас дээрх мөнгийг Г.Энхтайванаар төлүүлэх акт үйлдэж байсан ч одоог хүртэл энэ асуудал шийдэгдээгүй.

Түүний тухай ажилчид нь ярихдаа “Улсад учруулсан хохирол нь 111сая 754 мянган төгрөг, үүнээс 16 сая 607.710 төгрөгийн өмч, хөрөнгийг хувьдаа завшсан” хэмээн ярьсан юм.

Мөн байгууллагын өмчид бүртгэлтэй 9911…. гэсэн дугаарыг бусдад худалдаж мөнгө завшсан. Уг хэргийг АТГ-аас гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоож, тухайн үед Нийслэлийн прокурорын орлогч байсан Ё.Сагсай Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалттай 01/1453 тоотоор эрүүгийн хэрэг үүсгэж байсан юм билээ.

Тухайн үед Нийслэлийн прокурорын орлогч байсан Ё.Сагсай Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэсэн заалттай 01/1453 тоотоор эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.

Ямартай ч Г.Энхтайван даргыг удаа дараа хууль бус алдаатай шийдвэр гаргаж байсан, том жижиг гэлтгүй зүйлийг хувьдаа завшсаныг нь хууль хяналтын байгууллага тогтоосон.

Чухам яагаад өнөөг хүртэл түүнд арга хэмжээ авахгүй байгаад тус газрын алба хаагчид гайхаж буйгаа ч хэлж байсан юм. Ингээд Г.Энхтайван гэж хэн бэ хэмээн сонирхож үзвэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Сангийн сайд болох үед Татварын Ерөнхий Газрын дэд дарга, Тэргүүн шадар сайд болох үед агентлагийн дэд дарга зэрэг албыг хашиж байсан байна.

Тиймээс түүнийг шинэчилсэн Засгийн газ­рын тэргүүн өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газрын ээлжит хуралдаанаар Стандартчилал хэмжил зүйн газрын дарга гэх албан тушаалд томилж байжээ.

Түүнтэй холбоотой хэд хэдэн баримтаас цухас дурдахад:

Баримт 1 
Тэрбээр тус газрын нэр бүхий 30 албан хаагчид цалин, зэрэг дэвийн нэмэгдэл гэж 3.598.500 төгрөгийг хууль бусаар цалингийн сангаас олгосон болох нь Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалгалт болон МХЕГ-ын улсын байцаагчийн 2011 оны 04/12/160 дугаартай актаар тогтоогджээ.

Баримт 2
2010 онд Ерөнхий сайд асан С.Батболд Канадад айлчлах үеэр Монгол Канадын стандартын байгууллагын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд түүний дагуу ирсэн Канадын Стандартын байгууллагын дарга Жон Волтерийн нэрийг барьж мөнгө завшиж байгаад баригдаж байсан.

Баримт 3
Мөн төрийн албаны шалгалт өгөөгүй шаардлага хангахгүй өөрийн танил, намын нөхдүүд болох О.Отгонсайхан, Д.Анхбаяр, Н.Төрболд нарын 10 хүнийг хууль бусаар томилж цалин нэмэгдэл урамшуулал олгож байсаныг АТГ, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтаар илрүүлж Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 04/092/143 тоот акт үйлдэн улсад 57851818 төгрөгийн хохирол учруулсныг түүгээр төлүүлэх шийдвэр гаргаж байжээ.

Баримт 4
Түүнчлэн өнгөрсөн зур­гаадугаар сард тэрбээр эрх мэдлээ хэтрүүлэн З.Мөнгөнбагана, Б.Цагаанцэцэг, Э.Тамир, Г.Дунхүү нарын нэр бүхий төрийн зургаан албан хаагчийг ажлаас нь үндэслэлгүй халсан болохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1463,1978, 1756, 2012 оны 777 тоот шийдвэр, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 478, 2012 оны 63 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2012 оны 77 дугаар тогтоолоор тус тус тогтоож, тогтоолын дагуу татвар төлөгчдийн 33.697.461 төг­рөгийг нөхөн олговорт олгож улсыг хохироосон.

Хамгийн сүүлд ажлаасаа ор үндэслэлгүйгээр халагдсан зургаан алба хаагчийг ажилд нь эргүүлэн авах шийдвэрийг шүүхийн бай­гууллагаас гаргаж байсан ч шүүхийн шийдвэрийг үл ойшоосоор байсан юм .

Түүнтэй холбоотой хэргүүд үүгээр дуусахгүй. Өнөөгийн Засгийн газрын тэргүүний “Халаасны” хүн гэгдээд буй Г.Энхтайваны эдгээр хэрэг ямар ч байсан АТГ-ын босгыг давлаа.

Хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

download (1)

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …