Хурд хамтлагийн “Бид эх орондоо хайртай” тоглолт ирэх сарын 2-нд болно

Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад Монголын ард түмэн сэтгэлийн хандивын аянг санаачилж,  олон зуун иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа билээ.

“Олны олон таван цэн” гэсэн зүйр үг бий. Мөн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” ч гэсэн үг байдаг.

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, поп нэгдэж “Бид эх орондоо хайртай” оддын хамтарсан тоглолтыг зохион байгуулах гэж байна.

“Бид эх орондоо хайртай” тоглолт  2017 оны 09 дүгээр сарын 02-ны 18:00 цагаас Төв цэнгэлдэхэд болох юм.

Тоглолтын тасалбарыг 10,000 төгрөгөөр ticket.mn, 1900-1800 утсаар худалдаалж байна.

Санал болгох мэдээ

Монгол улс Англи хэлний олимпиадын дэлхий аваргатай боллоо

Малайз улсын бага, дунд сургуулийн сурагчдын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, англи хэлийг чөлөөтэй, үр дүнтэйгээр …