Парист болж буй чөлөөт, сонгомол бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 75 кг-д Туркийн Яасмин Адар дэлхийн дэвжээнээс гурван хүрэл медаль хүртсэн Беларусийн Василиса Марзалиуктай аваргын төлөө хүч үзсэн юм. Энэ барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөч хүртлээ тэмцэлдсээр 5:4-өөр турк эмэгтэй ялж, тус улсаас тодорсон анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм.Түүнийг медалиа гардаж авсны дараа найз залуу нь болох клубийнх нь өсвөрийн багийг дасгалжуулдаг Эрдэм Игит шинэхэн дэлхийн аварга болсон найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, сүйн бөгж, сарнайн хамт өгсөн нь энэ тэмцээний онцлох үйл явдлын нэг болжээ.
Түлхүүр үгспорт
Санал болгох мэдээ
Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа
Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …