Монакогийн Гүнт Улсад энэ сарын 23-нд зохиогдсон “Madame The Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд загвар өмсөгч Г.Оюунгэрэл шалгараад байсан билээ. Тэрбээр шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарчээ.
Европын хамгийн баян тансагт тооцогддог Монакод болж буй энэхүү тэмцээний 2016 оны ялагчаар Украйны супер модель Жулия шалгарч байжээ. Энэхүү тэмцээнд Ази модель тун цөөн оролцдог бөгөөд энэ удаагийн “Madame The Glam Monaco” тэмцээний эцсийн шатанд анхны Ази оролцогч Монгол Улсаас тодорсон юм.
Дашрамд дурдахад “Madame The Glam Monaco” тэмцээн ээж болсон дэлхийн мянга мянган бүсгүйчүүдийн өмнө нээлттэй байдгаараа бусад гоо сайхны тэмцээнүүдээс ялгаатай аж.