Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран маргаашнаас энэ сарын 28-ны өдрийг хүртэл “Ариун цэврийн байгууламж ба эрүүл ахуй” сэдэвт сурталчилгааний үзэсгэлэнг дэлгэх гэж байна.
Үзэсгэлэнд айл өрхийн хэрэглээнд зориулсан агааржуулагчтай, байгаль орчинд ээлтэй, зөөврийн бие засах газар, хогийн сав, угаалтуурын загваруудыг дэлгэх аж. Тус үзэсгэлэнг Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын салбар агентлагууд хамтран зохион байгуулж, олон улсын болон дотоодын иргэний нийгэм, хувийн секторынхан оролцох гэнэ.
Г.Сонор.ugluu.mn