“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука буюу Д.Уламбаяр хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байгаа ч уран бүтээлдээ оржээ.Дуучин бүсгүй маань сонсогчдодоо шинэ уран бүтээл болох “Don’t stop” хэмээх хип хоп дуугаараа өнгөрсөн баасан гаригт бэлэг барилаа.
Мөн ирэх сарын 9-ны өдөр “BE” брендтэй хамтран ээлжит тоглолтоо хүргэх гэнэ. Харин энэ удаад дуучин Ука монгол үндэсний дээлээрээ гоёж, өвөрмөц стилийг бүрдүүлэх бололтой.
Тэрбээр “Маргаашийн нар луу хамт аялах уу” дуугаараа Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө төрх, содон имижийг бий болгосон юм.
Энэ тухайгаа gogo.mn сайтад ярилцлага өгөх үеэрээ “Дээл өмсөх санаа анх ээжийн хурган дээлнээс эхэлсэн. Дээлийг зөвхөн баяр ёслолоор, эсвэл хөдөө амьдардаг хүмүүс л өмсөх ёстой биш шүү дээ. Залуучууд дээлнийхээ хэв загварыг өөр өөрийнхөө уран сэтгэмжээр баяжуулаад өдөр тутам өмсөж, дээлээр гангарч хэвшээсэй гэж боддог.Би дээлэнд “нугасгүй” болсон шүү. “Don’t stop” дууныхаа клипэнд бас нэг дээл өмссөн. Монголын хуучны киноноос санаа авдаг” гэж хариулжээ.