Хэтэрхий олон өнгө хослуулаад хэрэгггүй
Гадуур хувцасныхаа захыг том ороолтоор нуух хэрэггүй.Та цув, пальтоны дээгүүр нүсэр ороолт зүүх тийм ч тохиромжтой биш. Түүний оронд хоолойтой цамц өмсвөл илүү цэгцтэй харагдах болно.
Үнэт эдлэл зүүхдээ түүний хэмжээг сайн анхаарна уу. Хэт нүсэр үнэт эдлэл зүүх нь таныг овортой харагдуулах төдийгүй нэг дор олон аксессуарыг хослуулах нь зохимжгүй. Ялангуяа том ээмэг , овор ихтэй хүзүүний зүүлтийг нэг дор зүүх нь хэтэрхий төвөгтэй харагдуулдаг. Эрдэнийн чулуу жижигхэн байх тусмаа чамин гэдгийг санаарай.
Та цүнхээ гуталтайгаа хослуулах ёстой гэсэн хэвшвэл ойлголтоос ангижрах хэрэгтэй. Эмэгтэй хүн бүрт гутлаа цүнхтэйгээ хослуулах бодол төрдөг шүү дээ. Гэхдээ яагаад үүнийг зөрчиж өөрт тохирсон хэв маягаа бүрдүүлж болохгүй гэж.
Зарим үед хэт их загварлаг харагдах гээд хичээх хэрэггүй. Тэр тусмаа жижигхэн нүүртэй бол том аксессуараас зайлсхийгээрэй. Таныг хэт загвар хөөх хүсэлтэй нэгэн болгож харагдуулж болно шүү дээ.
Хэрэв та үдшийн даашинз өмсөж байгаа бол цаг зүүх гээд хэрэггүй. Жижигхэн хэрэгсэл боловч бугуйн цаг нь ажил хэрэгч, спортлог хэв маягийг бүрдүүлдэг.
Хэт том бөгж зүүх нь хурууг тийм ч сайхан харагдуулахгүй. Бүсгүй хүний нэгэн чимэг бол яах аргагүй гар байдаг. Тэгэхээр нарийхан гараа хэтэрхий болхи харагдуулах гэж хичээх хэрэггүй болов уу.
Хэрэв та дээгүүрээ цайвар өнгийн хувцас өмсөж байгаа бол хар өнгийн гутал бүү өмсөөрэй.
Завсрын өнгөтэй хувцас өмсөхдөө аксессуараа мөн адил өнгөөр тохируулаарай. Өнгийг тохируулна гэдэг хамгаас чухал байдаг. Тиймээс олон өнгө холилдсон хувцсан дээр нэмж аксессуар зүүх хэрэггүй биз ээ.