Баянгол дүүрэгт, траншейнаас хүний араг яс олджээ

Баянгол дүүргийн долоо­дугаар хорооны нутаг дэвсгэрээс энэ сарын 10-нд шилжих шөнө хүний удаж хатсан араг яс олджээ.

Уг цогцосыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хашааны төв хаалганы зүүн талд байрлах траншейнаас 20:30 цагийн үед гаргаж авсан байна. Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй бөгөөд түүний хэн болох, нэр, хаяг, нас, хүйс зэрэг нь тодорхойгүй байгаа аж. Хэргийг Баянгол дүүр­гийн Цагдаагийн II хэл­­тэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Санал болгох мэдээ

Туршлагатай сайд нараа улируулан ажиллуулах нь Ерөнхий сайд Н.Учралд “түшиг“ болно

Ням-Осорын Учрал шинэ Засгийн газраа бүрдүүлэх чухал үедээ нэг зүйлийг онцлон хэлсэн нь анхаарал татаж …