Энэ сарын 12-16 өдрүүдэд Буудлага спортын 12 дахь удаагийн “Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг орнуудын 100 гаруй шилдэг тамирчид өрсөлдөнө.
Тэмцээний нээлт ирэх баасан гарагт 15:30 цагаас Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн Техникийн Спортын Төвд болно. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ ажиллаж байгаа бөгөөд буудлага спортын үе үеийн шилдэг тамирчид энэхүү тэмцээнд өндөр ач холбогдол өгч зохион байгуулалтанд нь ажиллаж байгаа юм байна.
“Азийн мастеруудын аварга” шалгаруулах тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Соёл Спорт Аялал Жуулчлалын Яам”, зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын холбоо”, хамтран зохион байгуулагчаар “Монголын Буудлага Спортын Мастеруудын холбоо”, “Батлан хамгаалах туслах нийгэмлэг”, “БХТН-ын Техникийн Спортын Төв” нар ажиллаж байгаа юм. Ингээд маргаашнаас эхлэн баг тамирчид маань нутгийнхаа дэвжээн дээр авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Тамирчиддаа амжилт хүсээд лайк хийгээрэй.