ДАШТ2017: Д.Отгондалай медалийн болзол хангаж хагас шигшээд шалгарав

Германы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч медалийн  болзол хангалаа.

Хагас шигшээд үлдэх тулаанд Венесуэлийн Кабрера Луйсыг 4-1 ялав. Хагас шигшээд Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъян Оумихатай есдүгээр сарын 1-нд шөнийн Монголын цагаар 00 цагаас тулалдана.

2016 олимпийн наадмын хагас шигшээд Д.Отгондалай Францын боксчинд ялагдаж хүрэл медальтай эх орондоо ирсэн. Тэгвэл жилийн дараа дэлхийн аваргын хагас шигшээд дахин учраа таарлаа.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …