ДАШТ:МУГТ Д. Сумъяа өнөөдөр барилдана

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэй 57 кг-д олимпийн мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Сумъяа, хүч үзнэ.

Д.Сумъяа 57 кг-ын жингийн А хэсгийг тэргүүлж барилдах бөгөөд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Европын аварга, багийн дэлхийн аварга, Лондонгийн олимпийн хүрэл медальт, Францын жүдоч Присцилла Ньето болон Румыны Лоредана Охай нарын ялсантай нь барилдана. ДАШТ-ий хэсгийн барилдаан Монголын цагаар 16.00 цагт эхлэх юм.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …