Эхнэрээ хардаж зодчиххоод дараа нь өөрийгөө хутгалжээ

7aed87d5d6bb04bcbigБаянгол дүүргийн цагдаагийн хэсэгт хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт очиж шалгахад тус хороонд оршин суух 23 настай эмэгтэй Н гэгчийг нөхөр болох М нь хардсаны улмаас зодож, улмаар өөрийнхөө хэвлийн тус газар хүйтэн мэсээр гэмтээсэн хэргийг таслан зогсоосон байна. Одоо хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн шалгаж байна. Энэхүү хэрэг нь хий хоосон хардалт хэрүүл маргаанаас үүдэн гарчээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд дахин нэг хүн хутгуулсан хэрэг гарчээ. Улмаар цагдаагийн байгууллагаас очиж шалгахад уг хороонд оршин суух 27 настай эрэгтэй Б гэгч нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух 29 настай эрэгтэй М-ийн биед мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулсан байна. Хохирогчийг яаралтай ГССҮТ-д хүргэсэн бол хэргийг Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …