Ц.Энхжин:Монголынхоо интерьер дизайны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог

Олон Улсын хэмжээний мастер  Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас  гурван удаа авирсан анхны уулчин бол   Олон Улсын хэмжээний мастер   Б.Цэвээндаш юм.

Түүний бага охин болох Цэвээндашийн Энхжин  2017 оны 11-р сарын 18 ны өдөр  БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.

Ц.Энхжин нь Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг.

Тэрбээр  өөрийн үүсгэн байгуулсан “Eden Design” компанийнхаа тухай нэгэн ярилцлага өгөх үеэрээ “Компаниа хоёр жилийн өмнө Англиас ирээд байгуулсан. Компаниа байгуулах болсон шалтгаан нь Монголын интерьер дизайн хөгжиж байгаа ч олон улсын хэмжээнд хөгжүүлэхийг хүссэн. Юуны тулд аав, ээж маань миний боловсролд хөрөнгө оруулалт хийж, өндөр хөгжилтэй оронд сургасан билээ. Монголынхоо интерьер дизайны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог. Тийм учраас интерьер дизайны хөгжлийг олон улсын түвшинд аваачих, үйлчлүүлэгчиддээ боловсрол олгох гэх мэт олон зорилго өвөртөлсөн. Өөрийнхөө арга барил, сурч мэдсэн зүйл, багийнхаа хамтын ажиллагаагаар Монголын интерьерийн түвшинг сайжруулах хүсэлтэй ажиллаж байгаа. Иймээс манайх олон улсын баг бүрдүүлсэн. Лондонгийн архитектор маань 10 гаруй жилийн туршлагатай. Мөн Итали дизайнер маань удмаараа зураач байсан, авьяастай, мэдрэмжтэй хүн бий. Тэдэнтэй хамтран ажиллаж Англид интерьерийн төсөл ямар системтэй, ямар дараалалтай хэрэгждэг вэ яг тэр журмаар Монголдоо ажиллаж байгаа.” хэмээн хариулжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …