Өнөөдөр Ц.Наранжаргал Г.Алтанбагана нар барилдана

Өчигдөр жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнчимэг хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Хятадын жүдоч Ян Жуншиаг цэвэр ялж, Монголын багийн тав дахь медалийг эх орондоо авчирсан юм. Өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Манайхаас эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар барилдах юм. Хэсгийн барилдаан 16:00 цагт эхлэх бол шигшээ барилдаан 22:00 цагт эхэлнэ. Сонирхуулахад, Монголын жүдо бөхийн баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар дэд байрт бичигдэж байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …