Энгийн нэг аспирин өвчин намдааж, халуун бууруулахаас илүү олон талын ач тустай гэдгийг та мэдэх үү? Эмийн сангаас жоргүй авч болох энэ эм нь таны таамаглаа ч үгүй зарим зүйлд үнэхээр ид шидийн гэмээр ач тустай.Ацетилсалицилийн хүчлийн ер бусын 11 хэрэглээг толилуулж байна.
1. Батгатай тэмцэхэд тусална
Аспирин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир цочирсон арьсыг тайвшруулж, батгыг богино хугацаанд эмчилнэ. 2-3 ширхэг эмийг нунтаглаж, лимоны шүүстэй хольж хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг батга гарсан хэсэгт түрхэж, 1 минут болгосны дараа бүлээн усаар угаагаарай. Гадаа халуун наранд гарахаас өмнө энэ аргыг хэрэглэхээс зайлсхийгээрэй.
2. Шавжанд хазуулсан үед загатнаа намдаана
Шумууланд хазуулсны дараа хавдар буулгаж, загатнаа арилгахад аспирин ач тустай. Аспиринаа усанд дүрж, шумуул, шавжанд хазуулсан хэсэгтээ түрхээрэй. Хэдэн минут болгосны дараа усаар угааж цэвэрлэнэ.
3. Нүүрэн дээрх нүхжилтийг багасгана
Аспирин нь тосны булчирхайн ялгаралтыг тогтворжуулдаг. Ингэснээр арьсан дээрх нүхжилтийг багасгаж, арьсыг толигор, гялалзсан болгох үйлчилгээтэй.
Дараах маскийг бэлтгэхэд танд 5 минут л шаардлагатай:
7 ширхэг аспирин,
3 цайны халбага тараг, аль эсвэл зөөхий,
1 цайны халбага зөгийн бал.
Эдгээрийг хольж хутгаад, нүүрэндээ түрхээд 3-5 минут болгосны дараа усаар угаана.
4. Үсний хаг арилгана
Хаг арилгах тун амархан. Та хоёр ширхэг аспирин нунтаглаад, нэг удаад хэрэглэх үсний шампуньдаа хутгаарай. Бэлэн болсон шампуниар үсээ угааснаар, та хагнаас төвөггүй салах болно.
5. Арьс гуужуулагч
Ацетилсалицилийн хүчил нь үхэжсэн арьс гуужуулагч. Гуужуулагч бэлтгэхийн тулд хоёр ширхэг аспириныг бага зэргийн устай хольж хутгана. Бэлдмэлээ нүүрний арьсандаа түрхээд, хэдэн минутын дараа иллэг хийн, усаар зайлж угаана. Хэрэв та эмзэг арьстай бол иллэг хийхдээ болгоомжтой хандаарай.
6. Хөлний эвэр арилгана
Аспирин нь таны хөлийг гайхалтай зөөлөн, булбарай болгох ид шидтэй. 7 ширхэг аспириныг нунтаглаад, цайны халбага нимбэгний шүүстэй хольж хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ хөлийн уландаа түрхээд, бүлээн бигнүүр тавьж, 10 минут болгоно. Дараа нь хөлийнхөө хатуужсан арьсыг зөөлөн үрэхэд хангалттай.
7. Гэмтсэн үсийг эмчилнэ
Аспирин бүр үсэнд ч ач тустай. Таны үсийг гялалзсан, торгомсог болгоно. Аяга бүлээн усанд нэг блистер аспирин /10 ширхэг/ уусгана. Бэлэн болсон зуурмагаар үсээ угаасны дараа маск тавина. 15 минут болгоод угаагаарай.
8. Хувцасны толбо арилгана
Аспирин нь таны хувцсан дээр тогтсон толбыг ор мөргүй арилгах ач тустай. Ялангуяа хөлсний толбыг сайн арилгана. Аяга бүлээн усанд нэг ширхэг аспирин уусгаад, толбо тогтсон хэсэгт түрхээд хонуулаарай. Маргааш нь хувцсаа угаахад та үр дүнг гайхшрах болно.
9. Ванны өрөөнд тогтсон савангийн толбо арилгана
Ванны өрөөнд тогтсон савангийн толбо зүлгэхээс залхаж байна уу? Тэгвэл нэгэн гайхалтай санааг танд танилцуулж байна. 5 ширхэг аспирин нунтаглаад, цэвэрлэгч бодисонд хийн хутгана. Бэлэн болсон бэлдмэлээ бохирдсон гадаргуун дээр түрхээд, хагас цаг орхиорой. Дараа нь поролоноор зөөлөн дарж арчихад толбо ор мөргүй арилна.
10. Цэцэгний нас уртасгана
Танд бэлэглэсэн цэцгийн амьдрах хугацааг уртасгахын тулд усанд нь аспирин хийгээрэй. Аспирин нь усны хатуулгыг өөрчилдөг учир, бактери үржихээс сэргийлдэг. Ялангуяа анхилам үнэрт сарнай цэцэгсийг удаан хадгалахын тулд энэ аргыг туршаарай.
11. Хумс бэхжүүлнэ
200 м усанд 2 ширхэг аспирин, 1 капсул “А” витамин, 1 цайны халбага далайн давс болон ургамлын тос хийж, уусгаарай. Бэлэн болсон уусмалд гараа 10 минут дүрж, дараа нь гараа хуурай алчуураар арчина. Хэрэв та эмзэг арьстай бол, мөн арьсны өвчинтэй бол эдгээр аргыг туршихаас өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөхийг анхааруулж байна.