Бага насны хүүхэд зочид буудалд нас барсан байдалтай олджээ

 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 23-нд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу өдрийн 12:44 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгалтын ажиллагаа хийсэн байна.

 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 13 настай, эмэгтэй А нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байсан аж. Энэ хэрэгт холбогдуулан хэргийн газарт байсан 19-20 насны гурван этгээдийг шалгаж байгаа бөгөөд тэднийг хэрэг болсон газар байсныг гэрч болон бусад нотлох баримтаар тогтоожээ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар хохирогч А нь бусдад зодуулсны улмаас биедээ хүнд гэмтэл шарх авч амь насаа алдаагүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс үхэлд хүргэсэн шалтгааныг тодруулахаар нарийвчилсан шинжилгээнүүдийг хийж, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …