Б.Янжаа “IKEA” брэндийн нүүр царай болжээ

“Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжаа тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч IKEA брэндийн нүүр царай болжээ.

Тэрбээр Шведээс гаралтай IKEA брэндийн 2018 оны загваруудыг багтаасан 328 хуудас бүхий каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд нэгд нэгэнгүй цээжилжээ.

Б.Янжаа “Авьяаслаг шведүүд” шоуны тайзнаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, 90 секундын дотор тэдний нэрийг огтхон ч алдаа мадаггүй цээжилснээр шүүгчдийг алмайруулж, “Алтан баззер” хүртэж байсан юм.


Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …