Эмоци продакшны жүжигчин О.Тэмүүжин буюу Тэмка өөрийн пропашнаа байгуулаад дөрвөн жилийн хугацааг ардаа өнгөрүүлжээ. Энэ хугацаанд Эмоци продакшны хошин урлагийн тоглолтууд, “Гурван найз яасан байх нь уу” зэрэг дэлгэцийн гурван бүтээл хийжээ. Тэрбээр “Гурван найз эргэж ирсэн нь” нэртэй шинэ киногоо энэ сарын 8-ны өдөр нээхээр төлөвлөж байна. Тус кино нь өмнөх ангиудад тохиолдсон адал явдал үргэлжлэх бөгөөд үйл явдал, уран бүтээлчдийн хувьд илүү ахицтайгаар үзэгчиддээ хүргэх гэнэ. Мөн киноны зураг авалтыг Тайланд, БНСУ-ын жүжигчид оролцон тоглосноор онцлогтой гэнэ.
Харин жүжигчин Тэмка саяхан гурав дах хүүхдээ өлгийдөн авч баяртай мөчөө сошиалд ертөнцөд хуваалцсан.
Тэрбээр саяхан “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагадаа гэр бүлийн үнэ цэнийн талаар хуваалцжээ. ” Гэр бүл хүний амьдралын хамгийн том цайз хэрэм нь. Хүний ажил бүтэмжтэй сайн сайхан байхад гэр бүлийн байдал хамгийн чухал үүрэгтэй. Өглөө гэрээсээ гарахад үр хүүхдүүд нь аз жаргал, баяр баяслаар дүүрэн халуун дулаан уур амьсгалтай байвал тэр өдрийн ажил бүтэмжтэй юм шиг санагддаг. Ямартай ч би одоо л нэг дөмөгхөн эцэг хүн болж байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Цаашдаа ч гэсэн сайн аав өрх гэрийн тэргүүн байхыг хичээнэ. Мөн хүмүүст үлгэр дууриал болохоор гэр бүл байх болно. Хэдий гэр бүлдээ цаг зөв зарцуулах үе хомсхон байдаг ч бүхий л зүйлсийг амжуулахаар зорьж ” хэмээн ярьсан байна.