Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-аас 22-ны өдрүүдэд Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 43 дахь удаагийн ДАШТ болох гэж байгаа билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн хөнгөн жин буюу 55 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 60 кг-д ОУХМ Э.Ням-Очир, 66 кг-д ОУХМ Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Б.Анхбаяр, 84 кг-ын жинд ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга болон хамгийн хүнд жин буюу 120 кг-д ОУХМ Ж.Чулуунбат нар тус тус хүчээ сорих юм.
Ингээд тус тэмцээний хуваарийг хүргэе!
Есдүгээр сарын 16. Даваа гариг
13.00-18.00 Эрэгтэй 55, 66, 96 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.30-19.00 Нээлтийн ёслол
19.00-21.00 Эрэгтэй 55, 66, 96 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Есдүгээр сарын 17. Мягмар гариг
13.00-18.00 Эрэгтэй 60, 84, 120 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00 Эрэгтэй 60, 84, 120 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Есдүгээр сарын 18. Лхагва гариг
13.00-18.00 Эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00 Эрэгтэй 74, эмэгтэй 48, 51 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Есдүгээр сарын 19. Пүрэв гариг
13.00-18.00 Эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00 Эмэгтэй 55, 59, 63 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Есдүгээр сарын 20. Баасан гариг
13.00-18.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 67, 72, сонгомол барилдааны 55 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
19.00-21.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 67, 72, сонгомол барилдааны 55 кг-ийн жингүүдийн медалийн төлөө барилдаан, медаль гардуулах ёслол
Г.Сонор