Хорих ангиас суллагдсан 1985 иргэн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамрагджээ

Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газартай 2011 – 2015 онд хамтран ажиллах гэрээг байгуулан зорилтот бүлгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үзүүлэн 3 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

Улсын хэмжээнд жилд дунджаар 2500 орчим иргэн хорих байгууллагаас суллагдаж байгаа боловч нийгэмшиж чадахгүй, ажлын байр, ажиллаж амьдрах орчин нөхцлөөр бүрэн хангагдаж чадахгүй байгаагаас дахин гэмт хэрэгт холбогдох шалтгаан болж байна. Хорих байгууллагаас суллагдсан иргэдийн 900 гаруй нь нийслэлд оршин суудаг гэсэн тоо байгаа юм. Тиймээс Нийслэлийн хөдөлмөрийн газраас 2013 онд суллагдах ялтныг нийгэмшүүлэх ажлын хүрээнд улсын хэмжээнд 14 хорих ангийн хүмүүжигчдийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж байна.

2011-2013 онд давхардсан тоогоор нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 27 хорих ангиас суллагдах гэж буй иргэдийн дэлгэрэнгүй судалгааг Нийслэлийн Хөдөлмөрийн газарт ирүүлсний дагуу суллагдсан 1985 иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөөг бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр өгсөн байна.

Мөн хорихоос суллагдсан 30 иргэнийг тохирох ажлын байранд зуучлан оруулснаас өнөөдрийн байдлаар 8 иргэн байнгын ажлын байрандаа тогтвор сууршилтай ажиллаж байгаа юм.

Түүнчлэн Нийслэлийн хөдөлмөрийн газарт бүртгэлтэй зорилтот бүлгийн иргэдээс өөртөө болон бусдад ажлын байр бий болгон хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олгож буй нэг сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд үүнд хамрагдан амжилттай ажиллаж байнаа иргэд ч байгаа юм.

Мөн суллагдсан иргэнд эсгий урлалын сургалт явуулах эрх олгосноор хорих 407 дугаар ангид хүмүүжиж буй хоригдлуудад үнэгүй сургалтыг явуулж суллагдсаны дараа ажлын байраар хангах бүрэн боломжтой болж, өнөөдрийн байдлаар 3 хүнийг ажлын байртай болгосон байна. 2011-2012 онд ШШГЕГ-ын харъяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны 30 нийгмийн ажилтныг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Зөвлөх”-өөр бэлтгэж сертификат олгон гарын авлага материалаар хангажээ  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …