3.5 сая ам.долларын үнэтэй ямаа

1185935_422158857893014_815809375_n Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо саяхан нэгэн өвөрмөц гэрээ хийгджээ. Тодруулбал хөдөөний нэгэн малчин ямаагаа 12 сая саудын риалаар буюу 3.46 сая ам.доллараар зарсан байна. Амьтан судлаачид “3.5 сая ам.доллар арай хэ­­­­­­тэр­­сэн үнэ ч энэ амьтан тун ховор төрлийн үүлдэр бөгөөд өвөрмөц гэд­­гээрээ алдартай” гэж тэм­дэглэж байна. Энэхүү гэрээ олон нийтийн сүлжээ ашиглагчдын дунд нэлээд шуугиан тариад бай­гаа аж.

Ялангуяа төлбө­рийн чек зүүсэн ямааны зураг интернэт хэрэглэгчдийн дур­гүйц­лийг төрүүлсэн бай­на. Тэдний олонх нь “Си­рийн хоёр сая гаруй иргэн Турк, Ливан, Иорданд майхан бариад хоноглож байхад ганц муу ямааг ийм их мөнгөөр авах ч гэж дээ. Бид бурхны илгээсэн мөн­гийг илүү ашиг­тай зүйлд, хүмүүсийн сайн сай­ханд зарцуулах ёстой” хэмээжээ.

download (1)

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …