Шинзо Абэ Орос, Монголын Ерөнхийлөгчдийг жүдо барилдуулахыг хүсэв

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Дорнын Эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг хамт Япон улсад айлчлахыг урилаа.

Шинзо Абэ  “Бид бүхэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг жүдо бөхийн спортын хар бүстэй гэдгийг сайн мэднэ. Дээр нь нэмээд, би энэ завшааныг ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч гэсэн жүдогийн хар бүстэй гэдгийг олон нийтэд хэлэхийг хүсч байна. Яг одоо энэ танхимд жүдогийн Олимпийн аварга, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, Японы алдарт жүдоч Ясухиро Ямашита хүрэлцэн ирсэн байгаа. Иймээс би та гуравт зориулан сонирхолтой бөгөөд сайхан санал тавимаар байна. Ноён Ямашита, та Японы жүдогийн хар бүс эзэмшигчдийн холбооны шугамаар хоёр ерөнхийлөгчийг Японд уривал ямар вэ? Тэгвэл та ерөнхийлөгч В.Путин, Х.Баттулга нартай үзүүлэх барилдаан хийх боломжтой юу? Энэ саналыг минь хүлээж авах уу? Миний хувьд энэ маш сонирхолтой байх болно, тийм биз дээ” хэмээн хошигнон ярьсан байна.

https://www.facebook.com/Namuun11/videos/495709637461898/


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …