Бидний мэдэх алдартнууд ямар муу зуршилтай вэ?

Рианна болон Кайли Женнер нар интернэт хуудсын донтнууд. Тэд хаа яваа газартаа интернэт орж өөрийн талаар мэдээлэл селфи зургаа байнга цахим хуудаснаа хийдэг гэнэ. Энэ үйлдэл нь тэднийг ийнхүү зуршилтай болтол нь өөрчилсөн байна.

Бритни Спирс, Оливия Уайльд нар хумсаа мэрэх зуршилтай.

Сара Джессика Паркер, Холли Берри нар уруулаа хазаж мөн шанаагаа тулж суудаг зуршилтай аж.

Барбра Стрейзанд, Мила Кунис нар хооллох дуртай. Зуршлаа хобби болтлоо хөгжүүлсэн гэдэг. Тэд хаана шинэ хоол шинэ шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн байна түүнийг сонирхон өөр дээрээ туршдаг байна. Нэг үгээр хэлбэл тэд сайхан хооллож байвал бусад зүйлсэд төдийлөн санаа зовдоггүй.

Лана Дель Рей,КэтринХейглнар тамхи татах зуршилтай. Тэд уурлаж бухимдсан эсвэл, аяга кофе уусны дараа ихэвчлэн тамхи сордог гэнэ.

Кэмерон Диаз, Кэти Перри нар маш цэвэрч. Тэд өдөрт доод тал нь зургаан удаа шүдээ угаадаг байна. Тэд мөн бохир орчныг тэвчдэггүй.

Жессика Симпсон,Адельнар бохь зажлах зуршилтай. Ялангуяа тайзнаа гарахын өмнө эсвэл, хоол идсэний дараа заавал бохь зажилдаг зуршилтай гэнэ.

Виктория Бекхэм,Кристина Агилера нар дэлгүүр хэсэх зуршилтай. Хувцасны өрөөндөө багтахааргүй их хувцас эд зүйлтэй ч гэсэн гоё чамин зүйлсээс хэзээ ч хоцрохгүй гэж боддог гэнэ.

Женнифер Лопес,София Вергара тэд бол кофены мангасууд. Ялангуяа дээд зэрэглэлийн кофенд гар татдаггүй гэнэ. Тэдний нэг адил тал нь өдөрт дунджаар 30гр кофе заавал хэрэглэж заншжээ.

Санал болгох мэдээ

Mongolia fashion week -2024: “Хувцас загварын салбарын форум” зохион байгуулагдлаа

Монгол Улсын Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний болон салбарын тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд бодитой хувь …