Клое Кардашиан нэг өдөрт юу иддэг вэ

Ким  Кардашианы  эгч Клое өөрийн нэг өдрийн хоолны дэглэмийн нууцаа дэлгэжээ. Түүний үргэлж сайхан байдгийн нууц нь идэвхтэй дасгал хөдөлгөөнөөс гадна зөв хооллолт гэнэ. Ингээд уншигч бүсгүйчүүддээ Клое Кардашианы гайхамшигт дэглэмийг танилцуулъя.

Өглөө 5:00 цагт босоод нэг том аягаар ус мөн хар кофетой ууна. 6:00 цагт өөрийн биеийг дасгал хийхдээ бэлддэг. 8:00 цагт өглөөний цайгаа уудаг. Үүнд нэг том аяга ус, овъёос, мөн ногооны шейк ууна. 11 цагт самрын тостой алим, жимс, самар иддэг. 13:00 цагт өдрийн хоолондоо хятад аргаар бэлтгэсэн тахианы махтай зууш иднэ. 15:00 цагт хүнсний төрөл бүрийн ногоог нэг аяга устай зооглоно. 19:00 цагт оройн хоолондоо хүссэн ногоогоо иддэг. Гэхдээ зөвхөн жигнэж иднэ. Харин оройн 21:00 дуртай жимсээ идэж, нэг аяга  тараг уудаг.
Тэрээр энэхүү хоолны дэглэмээ “ид шидийн” гэж нэрлэдэг бөгөөд тууштай дэглэм барих нь богино хугацаанд таныг гайхалтай үр дүнд хүргэж чадах ажээ.
emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …