“Буянт Ухаа” спорт цогцолборт өнөөдөр 15:00 цагтЗүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах анхдугаар нээлттэй тэмцээний нээлт боллоо. Энэхүү тэмцээн нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ, Казакстан, БНСУ, БНАСАУ, Вьетнам улс зэрэг нийт долоон орны 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, 30 орчим албаны хүмүүс оролцож байна.
Манай улс зохион байгуулагч орны хувьд эрэгтэй, эмэгтэй хоёр баг бэлтгэн оролцуулахаар бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Энэ удаагийн Зүүн Азийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний болон Дэлхийн цэргийн аварга шалгаруулах тэмцээний медальтнууд оролцож байна. Мөн Дэлхийн цэргийн спортын холбооны ерөнхийлөгч Абдулхакеем Алшино өөрийн биеэр оролцож байгаа гэдгээрээ онцлог болж байгаа аж.