АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкел Винсент академийг нүүр будалтын чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байна.
Тэрбээр өнгөрсөн долдугаар сард Америкийн нэрт дуучин Женнифер Лопезийн экс найз залуу Каспер Смарт, Виктория Секретийн супер модель Ирина Шейк, Оросын реппер Тимати нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн талаар бид мэдээлсэн.
Тэгвэл О. Ононтунгалаг Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap-ийн нүүр хувиргагчаар ажиллажээ. Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap-ийн хувийн нүүр хувиргагчаар ажиллаа. Домог болсон дуунууд одоо ч зүрхэнд минь хадаатай байдаг. Дуртай хамтлагийнхаа дуучинтай ингээд хоёр дахь удаагаа ажиллах боломж олдлоо. Намайг Ази болохоор хар арьстай хүмүүс их эмээх юмаа. Будаж чадахгүй л гэж айдаг юм шиг байгаа юм. Гэхдээ яг үнэндээ хар хүмүүсийг будах хамгийн амархан бас алдаа бага харагддаг байхгүй юу” гэж бичжээ.