Селена Гомез бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ

Дуучин Селена Гомез өчигдөр бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон талаар Инстаграм хуудсаар дамжуулан мэдэгдлээ. Тухайлбал дуучны сайн найз АНУ-ын жүжигчин Франсия Райса Селена Гомезийг бөөрний дутагдалд орсон байсан тул өрөөсөн бөөрөө шилжүүлэн суулгахыг санал болгожээ. Энэ тухайд Селена Гомез ” Энэ зун намайг олны өмнө гарахгүй байгааг анзаарсан биз ээ. Надад хагалгаанд орох шаардлага тулгараад байсан юм. Гэр бүл найз нөхдөдөө маш их баярлалаа. Хайрт найз Райсад хэлэх үг олдохгүй үнэхээр их баярлаж байна” гэв. Мөн хагалгаанд орсон зургаа шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцлаа. Энэхүү зураг олон мянган шүтэн бишрэгчдийн сэтгэлийг хөдөлгөж 7.2 сая хүний хандалт авсан байна.

Санал болгох мэдээ

Монгол Улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх …