Мисс Э.Сэлэнгэ халуухан зураг авалтад оролцов

Загвар өмсөгч Мисс Э.Сэлэнгийг тойрсон яриа мундахгүй олон биз ээ. Өнгөрсөн жил гоо сайхны хагалгаанд орж төрөл арилжсан тэрбээр АНУ-д өөрийн шинэ карераа эхлүүлсэн гэнэ. Тэрээр “Гранд” гоо сайхны эмнэлэгт хамраа өндөрлүүлж, давхраа оёулсан зургаа цахим ертөнцөд нууж хаалгүй цацсанаар олны хэл амны бай болоод авсан. Мөн Трансжендер Солонгийн нэвтрүүлэгт оролцож хувийн гэсэн бүхий л асуудлаа дэлгэн үзэгчдийн бухимдлыг төрүүлсэн билээ. Э.Сэлэнгэ “Сенсацийн эзэн л байх хэрэгтэй, тэгж байж л гаднын агентлагууд монгол охидыг сонгодог. Амьдрал баялаг шүү дээ муу санаж харааж зүхэж байсан хүмүүст хандаж хэлэхэд баярлалаа гэж хэлье. Тэд л намайг хурцалсан” гэж ярьж байжээ. Түүнээс хойш хэсэг хугацаанд нам жим болж Итали найз залуугийн хамтаар АНУ-г зорьсон бөгөөд эх орондоо хэсэг хугацаанд ирсэн талаар мэдэгджээ. Түүний сүүлийн үеийн халуухан зургуудаас хамтдаа харцгаая.


Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …