Майк Тайсоны дүрийг Жэйми Фокс бүтээнэ

Мартин Скосезегийн бүтээхээр болсон  хүнд жингийн боксын домогт  тамирчин Майк Тайсоны  намтарчилсан уран сайхны киноны гол дүрд Жэйми Фокс тоглохоор сонгогджээ.

The Jasmine Brand сайтад нийтэлсэн домогт боксчны мэдэгдлээс үзэхэд“Миний амьдралыг харуулсан биопик кино хийгдэхээр болсон нь үнэн. Гол дүр буюу миний дүрд Жэйми Фокс тоглохоор төлөвлөгдөөд байгаа. Зураг авалтын ажил хараахан эхлээгүй байгаа ч удахгүй эхэлнэ. Миний амьдралдаа хийсэн зүйлс олон хүнд таалагдахгүй байх” гэж мэдэгджээ.

Майк Тайсоны амьдралыг сайн мэдэхгүй хүмүүст хэлэхэд түүний боксын рингэнээс гадуурх нэр хүнд тийм ч эерэг байгаагүй юм. Энэ нь түүний 1992 оны хүчингийн хэрэг болон зугаа цэнгэлийн амьдралын хэв маягтай холбоотой юм.

erhvn.mn

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …