Амиа хорлох оролдлого нь бүтэлгүйтэж, өрөөлийн амийг хорлосон бүтэлгүй залуу

amia_horloh-middleСонгинохайрхан дүүргийн VII хороонд есөн давхраас үсэрч амиа хорлохыг завдсан залуу хүний дээрээс унаж аминд нь хүрсэн харамсалтай ч гэмээр бүтэлгүй гэмээр  хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ.

Энэхүү хэргийг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн эрүүгийн танхимд шүүж  хэрэгтэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял шийтгэл ногдуулсан байна.

Амиа хорлохыг завдаад бусдын аминд санамсаргүйгээр хүрч, гэмт хэрэгтний ширээнд суусан П.Цогжаргалын хувьд МИ-8 нисдэг тэрэгний ослоос амьд гарч чадсан найман хүнийг нэг  байсан юм.

Тодруулбал, 2007 оны зургадугаар сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын 15 гал сөнөөгч, нисэх багийн гурван гишүүн, нийт 20 хүн ослоор нас барсан. Харин тэднээс найман хүн амьд үлдсэн.

Тэдний нэг нь болох Онцгой байдлын Аврах тусгай ангийн аврагч, түрүүч, шүхэрчин П.Цогжаргал онгоцны бэхэлгээний сэнсэнд гараа даруулсны улмаас баруун гараа тайруулжээ. Тэрээр ийнхүү гаргүй болсондоо сэтгэл санаагаар ихээхэн унадаг болсон бөгөөд хөдөлмөрийн чадвараа алдсаны дээр, гэр бүлийн таагүй харилцаа, дарамтад байсан нь амиа хорлох шалтгаан болжээ. Өөрийнхөө амийг хорлох гээд өрөөлийн амийг хорлосон тэрээр ийнхүү ялтан болжээ.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …