Ж.Алтаншагай:Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ

“Миний ах Атаман” киноны гол дүрийг чадварлагаар бүтээж үзэгч олонд танигдсан залуу жүжигчин СТА, Ж.Алтаншагай NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт  оролцох үеэрээ  анх аав болж байсан  үеийн сэтгэгдлээ  хуваалцлаа.

Ж.Алтаншагай“Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё нь аав болох мэдрэмж. Би маш их айж байсан. Хорин настайдаа хоёр ихэр охинтой болсон. Нэг ч удаа хариуцлагаас бултах бодол төрж байгаагүй. Эцэг болох амархан, аав болох хэцүү. Эр хүн бол маш тэвчээртэй байх хэрэгтэй.Амьдралд юу эс тохиолдох билээ. Бид хоёрт анх амьдрах байр байгаагүй. Мөнгө ч байгаагүй, юу ч байгаагүй. Би өөрөөсөө маш их ичиж байсан. Заримдаа айлын банз хулгайлах үе ч гарч л байсан. Хүүхдэдээ хэрэглэсэн памперсийг нь эргүүлээд хэрэглүүлж байхдаа би маш их харамсаж байсан. Гэхдээ хичээсэн, болсон. Өдөр шөнөгүй хөдөлмөрлөх болсон.
Хүүхдүүдээ амгалан унтаж байхыг нь харах хамгийн сайхан. Найз охиноо хүүхэдтэй нь хаячихсан залуу харж байвал нэг л юм хэлье. Хүүхдээ гаргаад хоол идээд сууж байгааг нь л хар. Чи тэндээс маш том юм мэдэрнэ дээ.
Өөрөө ээжээс төрсөн бол эргүүлээд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй. Хайрлаж байгаа нь гээд ийм хүмүүс байдаг. Гэрийнхээ мөнгийг би олж байна.Чи юу хийж байгаа юм? гэж… Битгий хуцаж бай гэж хэлмээр байна. Аав болж чадахгүй юм бол яах гэж айлын охиныг эргүүлээд байгаа юм бэ? Энэ надад их эмзэг тусдаг. Миний эхнэр хамгийн том ажил хийдэг. Хүүхдүүдээ хардаг. Биеэ хувааж гурван охин төрүүлж өгсөн хүнээс би юу хүсэх билээ. Түүний хажууд миний хийж байгаа ажил өчүүхэн жижиг зүйл. Би түүгээр маш их бахархаж явдаг” гэж хариулав. 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …