Солонгос улсын түүхэнд улсдаа хамгийн их өртэй буюу хамгийн их мөнгө буцааж төлөх хүний жагсаалтыг “Dae Woo” группийг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнг тэргүүлж байгаа ажээ.
Тэрээр 2002 онд компанийнхаа бусад 5 ажилтнуудын хамт хууль бусаар олсон , татвараас нуун дарагдуулсан зэрэг олон шалтгаанаар нийтдээ 2330 тэрбум воныг улсад буцааж төлөх шүүхийн шийдвэр сонсож , үүнийхээ дөнгөж 30 хувийг нь төлж барагдуулсан бөгөөд үүнээс хойш Вьетнам улсад амьдарч , нэг ёсондоо эх орноосоо зугатаан гарсан ажээ.
“Dae Woo” группийг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнг 10 жилийн дараа, өнгөрсөн 3 сард группийнхээ үүсгэн байгуулагдсаны 46 жилийн ойн баярт оролцохоор эх орондоо 3 хоногийн хугацаатай ганцхан удаа ирж байсан удаатай ба одоогоор түүний эд хөрөнгийг албадан хураах тухай Ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газар хэлэлцэж байгаа юм байна.
Ким Ү Жүнгийн хүү өөрийн нэр дээр байгуулсан оффшор компаниараа дамжуулан Вьетнам улсад байх хамгийн тансаг , хамгийн өндөр зэрэглэлийн гольфийн клубыг эзэмшдэг нь тодорхой болсон төдийгүй Солонгос улс дах хамгийн том зочид буудлуудад хөрөнгө оруулалт хийн их хэмжээний ашиг олж байгаа нь болжээ. Харин энэ бүхнийг албадан хурааж авахад “Dae Woo” группийг үүсгэн байгуулагч Ким Ү Жүнг болон түүний эхнэр,хүүхдүүдийг хэрхэн эх оронд нь авчирч мөрдөн байцаалт явуулах асуудлыг юуны өмнө шийдэх хэрэгтэй байгаа юм байна.
эх сурвалж: mglradio.com