
Алдарт Play Boy сэтгүүлийн үүсгэн байгуулагч Хью Хефнер 91 насандаа таалал төгссөн талаар бид өмнө мэдээлсэн. Энэ үйл явдлын дараа түүний амьдралыг харуулсан баримтат кино хийхээр болжээ. Тухайлбал Хью Хефнерийн дүрд жүжигчин Жаред Летог тоглуулахаар болсон талаар Hollywood reporter сайт мэдээллээ. Уг баримтат бүтээлийг Брет Ретнер найруулж намтарчилсан киног үзэгчдэд хүргэхээр зорьж байна. Тэрбээр Жаред Летогийн талаар хэлэхдээ “Тэр бол өнөө цагийн шилдэг жүжигчдийн нэг. Хью Хефнерийн амьдралыг тэр л харуулж чадна. Би түүнд итгэж байна” хэмээн ярьжээ. Харин киноны нээлтийн товыг зарлаагүй бөгөөд зураг авалт дууссаны дараа албан ёсоор зарлах аж.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл