Хүний мах идэхээр бэлтгэж байсан эр 27 жилийн хорих ял сонсож магад

mangas7Эрх чөлөөний орон гэгддэг АНУ-д хүний санаанд оромгүй цуврал аллага, гаж сонин хэргүүд их гардаг. Тэгвэл саяхан нэг шуугиан дэгдээсэн хэрэг гарчээ.

Массачусеттс мужийн цагдаа нар хүний санаанд оромгүй аймшигт хэрэг үйлдэх гэж төлөвлөж байсан эрийг илрүүлжээ. Тодуулбал  Массачусеттс мужийн цагдаа нар бага насны хүүхдийг хулгайлан, сексийн дарамтад оруулж, дараа нь амийг нь хөнөөн, махыг нь идэхээр бэлтгэж байсан нэгэн этгээдийг баривчилсан байна.

Түүнийг Жеффри Портуэй гэдэг бөгөөд Их Британийн иргэн юм байна. Одоо 40 настай Жеффри энэхүү хэний ч санаанд оромгүй аймшигт хэргийг үйлдэхийн тулд гэрийнхээ доодох зоорио тусгайлан засаж янзалсан байжээ.

Цагдаагийнхан түүний гэрээс мах эвдэх том төмөр тавцан, хүүхдийн хэмжээтэй модон авс болон гав, гинж, том балиус хутга болон янз бүрийн садар самуун, хүний мах идэх талаарх ном, сэтгүүл мөн хэд хэдэн мах хөлдөөгч зэргийг олсон байна. Тэрээр гэмт хэрэг үйлдэх гэж байснаа хүлээсэн бөгөөд үүнийхээ хариуд 27 жилийн ял сонсож магадгүй гэнэ. Түүний шүүх хурлыг ирэх пүрэв гаригт хийхээр болсон байна. Мөн түүнийг урьд өмнө ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан байж магадгүй хэмээн  мөрдөн шалгаж байгаа аж. Гэрт нь байсан махнуудыг хүний мах байж болзошгүй хэмээн шинжилгээнд явуулжээ.

mangas2

mangas4

mangas9

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …