Али Баба группын үндэслэгч, тэрбумтан Жек Ма ингэж өгүүлжээ. Тэрбээр “Ядуу хүмүүсийн сэтгэлд хүрэхэд хамгийн хэцүү. Ямар нэгэн юмыг үнэгүй өгөхөөр түүнийг чинь “занга” байна гэж харна. Нэг жижигхэн хөрөнгө оруулалт шүү дээ гэж хэлбэл их мөнгө олохгүй юм байна гэнэ. Тэгвэл томхноор оруулах уу гэхлээр мөнгө байхгүй гэнэ. Шинэ чиглэлээр ажиллаад үзээч гэхлээр туршлагагүй гэж хэлнэ. Энэ чинь тогтчихсон бизнес шүү дээ гэхлээр хэцүү юм байна гэнэ. Энэ шинэ бизнесийн загвар гэж учирлавал наадах чинь пирамид байна гэж үзнэ. Дэлгүүр нээгээч гэхээр тийм боломж үгүй гэнэ. Шинэ бизнес эхлүүлэх үү гэвэл амжилттай явна гэдэг баталгаа алга гэж үзнэ. Тэдэнд нэг адил шинж чанар байдаг: Интернетийн хайлтаас шалган, өөрсдөөсөө долоон дор найдваргүй найз нөхдөө шалгаан сонсож, их сургуулийн профессороос илүү их бодон тунгааж, сохроос багыг хийдэг. Тэднээс юу хийж чаддаг вэ гээд нэг асуугаад үз. Тэд танд хариулахгүй.
Миний дүгнэлт: Зөвхөн зүрхний хэмнэлээ хурдасгаснаас илүү хурдтай хөдөлбөл яасан юм бэ? Зөвхөн бодолд автаж суухаас бодож байгаа зүйлээ хийчихвэл яасан юм бэ?
Ядуу хүмүүс нэг нийтлэг шинж чанараасаа болж амжилтад хүрдэггүй. Тэд бүхий л амьдралаа ямар нэгэн зүйлийг хүлээсээр өнгөрүүлдэг. Та хэн бэ гэдгээ өөрөө шийд” хэмээн хэлсэн байна.