Монгол Улсыг Дэлхийн мисст төлөөлөх үндэсний ялагчаар Цэвээндашийн Энхжин тодорсон. Тэрбээр ирэх сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.
“Miss World ” тэмцээнд оролцох бүсгүйчүүд мэдлэг боловсрол, авьяас чадвар гоо үзэсгэлэнгээр өрсөлддөг билээ. Тэгвэл Ц. Энхжин УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэлээс зөвлөгөө авчээ.
Тухайлбал Miss World Mongolian пэйж хуудсанаа ” Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн хамгийн том чимэг нь боловсрол гэж боддог .Тэмцээний бэлтгэлийн хүрээнд Монголын боловсролтой, манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзаж зөвлөгөө авч байна.Энэ удаад Стэнфордын их сургуулийн төгсөгч, “Ногоон нүдэн лам” номын зохиогч, хатагтай Ц.Оюунгэрэлтэй уулзаж үнэтэй зөвлөгөө авлаа.Гэр хороолол, хөдөөгийн сургуулийн ариун цэврийн байгууламжийг илүү боловсронгуй, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ээлтэй болгох хүмүүнлэгийн төсөл маань олон орны хандивлагчдын дэмжлэгийг авахад та бүхний оролцоо ч чухал юм.Намайг дэмжиж, надтай хамт байгаарай” хэмээн бичжээ.
Цэвээндашийн Энхжин нь Их Британийн Кэмбрижийн Их Сургуулийн Урлагийн сургуулийг интерьер дизайны чиглэлээр нэг дүгээр зэрэглэлтэй төгссөн. Мөн Италийн алдарт Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистр хамгаалсан. Одоогоор өөрийн үүсгэн байгуулсан “Eden Desig” компанидаа олон улсын мэргэжилтнүүдээр баг бүрдүүлэн ажилладаг.
Г.Нараа