Ц.Энхжин:Надаас илүү догдолж, санаа зовж байгаа хүн бол миний аав

Олон Улсын хэмжээний мастер Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас гурван удаа авирсан анхны уулчин бол Олон Улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш юм.

Түүний бага охин болох Цэвээндашийн Энхжин Монгол Улсыг  Дэлхийн мисст төлөөлөх үндэсний ялагчаар  Цэвээндашийн Энхжин тодорсон. Тэрбээр ирэх сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох  юм.

Тэрбээр энэ талаараа Miss World Mongolia  пэйж хуудаснаа”Дэлхийн миссийн тэмцээнд ороход надаас илүү догдолж, санаа зовж байгаа хүн бол миний аав. Аавынхаа тэсвэр хатуужил, зорилгодоо заавал хүрдэг дайчин чанараар үргэлж бахархаж явдаг. Эверестийн оргилд хоёр удаа гарсан уулчин аавын охин одоо дэлхийн гоо сайхны олимпод өрсөлдөх гэж байна.Тайзан дээр намайг Энхжин биш Монгол гэж дуудна. Тиймээс элэг нэгт Монголчууд та бүхний дэмжлэг хамгийн чухал юм шүү” гэж бичжээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …