Дэлхийн алдарт Форбес сэтгүүлээс өнгөрсөн жилийн хамгийн их ашиг орлоготой дуучдын жагсаалтын тэргүүн байрыг АНУ-ын дуучин Тэйлор Свифт тэргүүлжээ. Дуучин бүсгүй өнгөрсөн онд 170 сая долларын орлоготой ажилласан байна. Жагсаалтын удаах байрыг дуучин Бейонсе эзэлсэн бол гуравдугаар байранд Риана нар орсон юм.
Тайлор өнгөрсөн жил “1989” нэртэй аялан тоглолтынхоо хүрээнд таван сая гаруй тасалбар борлуулжээ. Мөн Роллинг Стоне цэнгэлдэх хүрээлэнгээс 200 сая долларын ашиг олж apple, keds зэрэг сувгаас нэг сая долларын цэвэр ашигтайгаар ажиллажээ.