Эмма Стоун “Louis Vuitton” брэндийн нүүр царай болно

Оскарын шагналт жүжигчин Эмма Стоун”Louis Vuitton” брэндийн  нүүр  царай болохоор хамтран ажиллах  хоёр жилийн гэрээ байгуулжээ.  Өнгөрсөн сард Forbes сэтгүүлээс Эмма Стоуныг   хамгийн өндөр цалинтай жүжигчнээр тодруулсан  юм.

Өдгөө 28 настай жүжигчин  Эмма Стоун  26 сая долларын орлого олсон бөгөөд  энэхүү орлогынхоо  ихэнх хувийг  Ла Ла Ланд киноноос олжээ.

Тэрбээр одоогоор Neftlix кино компанийн Maniac нэртэй 10 ангит инээдмийн цувралын голд дүрд тоглож байгаа билээ. Уг цувралыг ирэх 2018 онд нээхээр  төлөвлөж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …