1970 оны дөрөвдүгээр сарын 26-нд Слованид төрсөн Меланиа Трамп Америкийн тэргүүн хатагтай болохынхоо өмнө моделиар ажиллаж байсан. Нэгэн хүлээн авалтын үеэр Дональд Трамп утасных нь дугаарыг асуухад өгөхөөс татгалзан оронд нь өөрөө зоригтойгоор ирээдүйн нөхрийнхөө дугаарыг асуусан гэдэг.
Тэрээр нөхрийнхөө утасны дугаарыг авсныхаа дараа долоо хоногийн дараа залгаж, хос төд удалгүй болзсон байна.
Тэд 2005 онд хуримаа хийсэн бөгөөд Катий Коурик, Кэлли Рипа, Рэгис Филбин, Саямон Ковэл, Билл болон Хиллари Клинтон гэх мэт хүндтэй зочид уригдан ирсэн. Меланиа хуримандаа “Dior”-ын 1,500 ширхэг болор шигтгээтэй даашинз өмссөн. Хуримынхаа дараа Меланиа Баррон Виллиам Трамп хүүгээ төрүүлжээ. Тэрээр ихэвчлэн завгүй байдаг ч гэлээ “Сайн ээж байх нь миний хувьд нэн тэргүүний чухал ажил” хэмээсэн.
Өөрийн “Timepieces and Jewelry” нэртэй үнэт эдлэлүүдээ гаргах болсон. Тэрээр өөрийгөө ээмэг, зүүлтний урлаач, дизайнер хэмээсэн.
Тэрбээр өөрийгөө амьдралын эрүүл хэв маягтай хэмээн хэлэх дуртай бөгөөд ботокс шахуулах, гоо сайхандаа мэс хүргэх зэргийн эсрэг байр суурьтай байдагаа хэлсэн.
Меланиа өөртөө итгэлтэй байх нь амжилтын үндэс гэж итгэдэг. Хэнтэй суусан, хэнтэй болздог, юунд итгэдэг тэр бүгдээрээ хүн бахархдаг байх хэрэгтэй гэж үздэг.
Тэрээр “Melania Caviar Complexe C6” гэх загасны түрсэн орцтой гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гаргадаг байсан.
Дональд Трамп ‘Би эхнэрийнхээ дандаа “за” гэдэггүй, өөрийнхөө байр сууриндаа үнэнч зан чанарт нь дуртай” хэмээн хэлж байжээ.
Меланиа дагавар хүүхдүүтэйгээ сайн харилцаатай байдаг. Тэднийг ахлах сургуульд байхаас нь сургууль дээрх эцэг эхчүүдийг хамарсан үйл ажиллагаа, төгсөлтийн ёслолд нь идэвхтэй явсаар иржээ.
Тэргүүн хатагтай мөн Америкийн “Улаан загалмай”-н энх тайвны төлөөх элчингээр ажиллаж байсан.
Б.Халиун