Хүн төрөлхтөн үндэс угсаа, гарлаараа харагдах төрх, бие махбодь нь өөр өөр байдаг билээ. 21 настай “Australian Next Top Model” тэмцээний наймдугаар дугаарт гуравдугаар байранд орсон модель Даакий Тот яг л бор барби хүүхэлдэй мэт содон төрхтэй. “New York Elite Model Management”-тэй ажиллаж гэрээ байгуулж чадсан. Өмнөд Суданаас гаралтай модель Австралийн Мэлбурньд төрж өссөн.
2010 оноос сагсан бөмбөгөөр эрчимтэй хичээллэж эхэлсэн. Тэрээр эхээс долуулаа. Түүний өрсөлдсөн Австралийн дараагийн топ модель шоунд Мэлисса Журотович гэх бүсгүй ялагч болсон юм.
Даакий сүүлийн нэг жилд Америкийн загварын ертөнцөд шинэ өнгө төрхийг авчирсан бөгөөд амжилттай яваа юм. Тэрээр “Vogue” болон “Harper’s Bazaar” сэтгүүлд зургаа авахуулж, Нью-Йорк загварын долоо хоногийн үеэр Naeem Khan-ын 2017 хаврын загварын шоунд оролцсон.
Гэвч Даакий “Австралийн загварын ертөнц өөр үндэсний, өөр арьстай хүнийг хүлээж авахдаа тийм ч таатай биш, би энэ салбарт байхын тулд гадаад руу гарахаас өөр арга байхгүй мэт санагддаг” гэж “US Paper Magazine”-д өгсөн ярилцлагатаа хэлжээ. “Австралийн загварын салбарынхан яагаад надад нэг ч ажил санал болгохгүй байсаныг би ерөөсөө ойлгоогүй. Одоо миний гадаад пасспортны хуудас бүр тамгатай болсон” гэдгийг нэмж хэлсэн.
Б.Халиун