Мисс охины нүд халтирам сорви

АНУ-ын Манчестер их сургуулийн оюутан 22 настай Викториа Грахам гоо бүсгүйн тэмцээнд оролцож ялагч болсныхоо дараа “би өндөр, гоё даашинзтэй бүсгүйчүүдтэй хамт нэг тайзан дээр зогсоно гэж мөрөөддөг ч үгүй байлаа” гэж ярьжээ.

Викториа 10 настай байхдаа гимнастикаар хичээллэж байгаад нуруундаа маш хүнд гэмтэл авч энэ гэмтэл нь удсаар нурууны холбогч эдийн өвчин болсон хүндэрсэн байна. Улмаар 13 насандаа нурууны хагалгаанд оржээ. Одоо түүний нуруунд 63 см урттай нүд халтирам сорви бий. Тэр энэ сорвиноосоо маш их ичдэг байсан ч хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, загварын тайзнаа алхаж, шилдэг болж чадсан юм.

Тэрээр одоо өөртэйгөө ижил өвчтэй мянга мянган хүмүүст чин сэтгэлээсээ туслахыг хүсч, зорьж төрийн бус байгууллага нээж, үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Гэхдээ тэр бүрэн эдгээгүй одоо ч эмчийн хяналтанд байж, өдөр бүр эм ууж, дэглэм барьдаг байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …