“Нарны үр сад” киноны цувралын гол дүрийн жүжигчид энэ сарын 31-нд хуримлахаар болсон билээ. Тухайлбал хоёр жилийн өмнө буюу “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлжээ. Киноны тухайд Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Нарны үр сад” кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. Гол дүрийн эрэгтэй жүжигчин 31 настай Сон Чжун Ки, эмэгтэй жүжигчин 35 настай Сон Хе Гё нар болзож байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Хосууд саяхан Сан Франциско хотод хуримын зураг авалтдаа орсон талаар зарим агентлагууд мэдээлж байна. Тэд энэ сарын 31-нд БНСУ-ын Сөүл хотын Шилла зочид буудалд 16 цагаас хуримлах аж. Мөн хүрэлцэн ирсэн зочдоос цэцэг илгээхгүй байхыг хүсч, харуул хамгаалалтыг дээд зэргээр зохион байгуулах гэнэ.