Загвар өмсөгч Ю.Балжидмаа Сингапурын гэрэл зурагчинтай хамтарч ажиллаа. Mongolians next top model тэмцээнээс төрөн гарсан шилдэг загвар өмсөгчдийн нэг тэрбээр өнгөрөгч есдүгээр сард “Asia’s next Top model” загварын шоуны зочин, гэрэл зурагчин Шавонь Вонг тэргүүтэй Сингапурын алдартай гэрэл зурагчид Монголд аяллаар ирэх үеэр хамтран ажиллаж, зураг авалтад оролцжээ. Шавонь Вонг бол загварын салбарт 2010 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа, өмнө ньAsia’s Next Top Model, Cosmopolitan HK болон Nike брэндүүдтэй хамтарч байсан, Лондон, Нью-Йорк, Хонг Конг, Тайвань, Филиппин ба Индонез зэрэг орнуудад уран бүтээлээ дэлгэрүүлж байсан туршлагатай гэрэл зурагчин юм. Түүний зургуудаас хүлээн авч үзнэ үү.